Олон хоногийн өмнө Джанго кино үзсэн билээ. Кино нь хэний кино, хэн тоглосныг яриад дэмий биз, үзээгүй хүн тун ховор байх шиг санагдсан. Үзээгүй нь шууд татаад ч хамаагүй, үзэх хэрэгтэй. Маш сайн кино гэж хэлбэл юу ч хэлээгүйтэй адилхан. Тарантино найруулагчийн бүтээл дундаас заавал үзэх киноны нэг мөн. Киног нь яриад нэмэргүй. Өөрөө үзэх хэрэгтэй. Үзсэн хүмүүст харин түүхэн хуудсыг өнгөцхөн сөхөж, кинонд юу харуулж байгааг товч өгүүлье.
Бидний мэдэж байгаагаар өндөр хөгжил, соёл иргэншлээрээ толгой зохидог Европ тив асар жижигхэн билээ. Бүр аль эртнээс орон зай бүгдэд нь хүрэлцдэггүй байсан. ...