AmonRa
Хүн бол муу ёртой араатан. Түүний муу ёртой сөнөөгч чадавхыг чиглүүлэн зохион байгуулах хэрэгтэй.
Жозеф Конрадын захианаас, 1899 он
Аль эрт дээр үеэс энэ киноны тухай бичих юмсан гэж бодож билээ. Нэрээсээ эхсүүлэн, тун амаргүй кино. Нэгт, нэр нь л гэхэд тун амаргүй. Apocalypse гэдэг үг нь ертөнцийн сөнөл, төгсгөл, бурхны шийтгэл хэмээн орчуулагддаг. Харин "Now!" гэдэг нь нэмэлт нь: Одоохон, нэн даруй, алив гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн төгсгөлийг одоохон, нэн даруй болох ёстойг зөгнөн шаардсан нэр гэж ойлгож болно. Харин монголчлохоор, "Eртөнцийн төгсгөлийг аль!" гэх юм уу? Чихэ...
Энхмандах
Нэг найзынхаа хүсэлтээр нэг өгүүллэг уншлаа. Их хөөрхөн өгүүллэг байна. Амьдралын сургамжит өгүүллэг номноос тэрхүү өгүүллэгийг авсан юм байна. Би тэгээд тэрийг өрийнхөө блог дээр оруулмаар санагдаад энэ доор орууллаа. 

Нэгэн бяцхан хүү эмийн сангийн утасны бүхээгт ороод, нуруу нь хүрэхгүй байсан учраас ундааны хайрцаг өрж, дээр нь гарч зогслоо. Тэр утасны аппаратанд арайхийн хүрч, товчлуур дээр дугаараа оруулав.Эмийн сангийн эзэн ийм жаахан хүүхдэд утсаар ярихын хэрэг юу байдаг билээ хэмээн гайхаж, түүний юу хийж байгааг хэсэг зуур сонирхон ажиглажээ. Хүү утсаар: "Хатагтай, би танай зүлгийг за...
AmonRa


GoPro3 Black Edition-ыг хэд хоногийн өмнө сонжив. Black гэдэг нэрээс өөр сүрхий их өөрчлөлт болон Мэдээж хэрэг, GoPro бол өөрийн сул болон давуу талуудтай бүтээгдэхүүн. Хагас мэргэжлийн талбар дээр бол давгүй, гэвч өндөр шаардлага бол хангаж чадахгүй.

Давуу талууд:
Авсаархан, жижигхэн, хөнгөн. Ашиглахад маш амархан: 2-хон товчлууртай, бас өөрийн программ хангамжтай. Уг программ хангамжид framerate-ээ өөрөө тохируулж болох бөгөөд, тэнэг хүн ч учраа олоод, framerate-ээ сонгоод залчих боломжтой.

Дутагдал:
Солигддоггүй дуран. Өдрийн (нарны) гэрэлд л сайн зураг гаргана, аппаратын ISO аль эс...
Энхмандах
Блогтоо салхи оруулаагүй их удлаа даа. Хамгийн сүүлд хэзээ бичиж байснаа ч мартчихсан байна. Твиттерт хэт донтсоны үр дүн байх л даа. Хэт донтоогүй байсан бол одоо ингээд л бичээд сууж л байх байсан байх. 

Сүүлийн 1 сарын хугацаанд асар их танилтай боллоо. Урд хожид байгаагүйгээр их хүнтэй танилцсан, уулзсан. Тэрнээс өмнө Тэмка агаагын төрсөн өдрийг тэмдэглэж баахан урлагийнхны дунд байсан даа. Тэр тоглолт бол асар хүний бүрэлдэхүүнтэй байсан урьд хожид тийм тоглолтыг тайзны урдаас л үздэг байсан бол энэ жил тайзны араас үзлээ. Бас л их сонин юм. Нэг өдөр 2 удаа тоглосон болохоор хүлээнэ гэдэг ...
AmonRa
Шинэ үеийн тагнуулын сүлжээ ба кибер довтолгооны арга барил. Линкээр ороод, Зүүн дээд талд нь хэлээ сонгож болно- герман, англи, параанц.



Довтолгоонд өртсөн байгууллагууд:Төрийн байгууллагуудДипломат харилцааны байгууллагууд / мэдээллийн албаСудалгааны хүрээлэнгүүдХудалдааны байгууллагуудЦөмийн ба энергийн судалгааны байгууллагуудГазрын тос ба газрын хийн компаниудСансар нислэгийн төвүүдЗэвсэгт хүчний байгууллагууд ба батлан хамгаалах албадуудтай хамтран ажилладаг зэвсэг үйлдвэрлэгч компаниуд
Эндээс...
AmonRa
Ермек Түрсүновын хоёр дахь уран бүтээлийг нь хэд хоногийн өмнө сонжив. "Шал" нэртэй бүтээлдээ найруулагч хүн амьтнаас зайдуу оршдог тосгоны өвгөн, ач хүү, ач хүүгийнх нь ээжийнх нь амьдралыг харуулна. Киноны өрнөл эхэндээ жаахан хуурайдуу, удаан өрнөх боловч, киноны дундад үйл явдал өрнөн, өвгөн ба зэрлэг байгаль буюу тал нутаг хоёрын тэмцлийг харуулдаг.

Ер нь юманд дэс дараа гэж сайхан. Түрсүновын анхны бүтээл болох "Бэр" киног гарсны дараахан найруулагч "шинэ Имамура" хэмээн өргөмжлөгдөж, найруулагчийн хувьд их ирээдүйтэйгээ харуулан баталсан. Гэтэл нэг мэдсэн чинь, хоёр дахь бүтээл нь бэлэн...