AmonRa
Юм юманд зах хязгаар гэж байвал, сайн байдаг. Үүний зөв бурууг шалгахын тулд, нэгэн дизайнерыг дуудаж, санхүүгийн асуудалд гар татахгүй гэж төсөөлөн бодоод үзье. -Алив та надад нэг сайхан, гайхамшигтай дизайн хийгээд аль.
-Болно болно гэж, дизайнер хариулж л таарна.
-Бид таныг ямар нэгэн зүйлээр боож хаахгүй.
-Гайхамшигтай. Намайг бүх амьдралын туршид боож, хязгаарладаг байсан. Одоо ёстой нэг сайхан дизайн гурилдуулаад орхиё!
-Нэг л болзол байна.
-Тэр нь юу бэ?
-Та дэлхийн хамгийн-хамгийн-хамгийн сайн дизайн хийх ёстой.
-Аан... Юу? Юу л даа...
-Харин бид танд ямар ч хязгаарлал тавихгүй.    
Га...
AmonRa
Жинхэнэ эрдэм гэж байхаа ер нь больжээ! Тэр тусмаа жинхэнэ байлдааны эрдэм. Жинхэнэ байлдааны урлаг гэж харуулаад байгаа юмыг зурагтаар харахаар, хоёр зөнөг дух нэг нэгнээ хөл гараараа зодоод байдаг. Бас хачин хачин аар тэврэлдэн, нэг нэгнээ ноолоод байдаг. Яг ямар учиртайг нь тайлж ойлгох их хэцүү. Нэг нэгнээ их санасан юм байхдаа, чааваас.

Гэтэл жинхэнэ байлдааны урлаг нь мөн чанартаа тэс өөр. Жинхэнэ байлдааны урлагт аль болгон өөрийгөө тарчлааж зовоолгүй хан шиг дайснаа ялахад хамаг учир начир нь оршдог байсан. Дайснаа ялахын тулд заавал дайсантайгаа духаараа мөргөлдөөд ч байх албагүй.

Жиш...
AmonRa
Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ.
Энд

Гайхамшигтай. Маанаг харьцуулалт, донгио хэллэг, балай арга барил. Энэ нөхөр ярилцлагын явцад согтуу байсан гэвэл, надад гайхах юм лав алга. Харин эрүүлдээ ийм юм ярьсан гэвэл, би х...
AmonRa
Касперскийн антивурусын программ нь ираны цөмийн бодлогын хэрэгжүүлэлтийг удаашруулах зориулалттай StuxNet, Duqu ба Flame мэт киберзэвсгийг нэг нэгээр нь илрүүлж, аюулгүй болгож байсан түүхтэй. StuxNet нь гэхэд, цөмийн ураны баяжуулалт явуулдаг олон центрифуг эвдэж байсан тухай ч мэдээлэлж билээ.

Касперскийн Лаборатори гэж сонсоод, уншигч маань антивирусийн программын тухай бодно. Харин Касперский нэрийн цаанаа тусдаа нэг хүн бий. Их сонирхолтой хүн бий, Евгений Касперский гэж. Байн байн блогоор нь орж гарч, олон сонин зүйл мэдэж авах боломжтой. Бусдадаа ч бас зөвлөмөөр байна.

Гэтэл өнөөдөр бл...
AmonRa
Та хэд ертөнцийн төгсгөлийг хэрхэн угтав? Бүжиг бүжиглэсэн үү, архи дарс уусан уу, аль эсвэл ажлаа хийгээд өнгөрөөсөн үү. Диско баар цэнгээний газраар цэнгэн наргив уу. Ер нь энэ удаагийн ертөнцийн төгсгөл болж бусад өнгөрсөн ертөнцийн төгсгөлүүдээс сонирхолтой байсан уу, аль эсвэл уйтгартай байсан уу?
Айж байсан уу, айгаагүй юу- айсан бол, яг юунаас айж байсан бэ. Надад сонин байна.
...
xvv
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа.

Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ...