Болдсайхан мэтийн мэдрэл нь хөдөлсөн дэмийрэгчдийн тусламжтайгаар, уран олборлолт ба цөмийн эцсийн агуулах ямар ч аюулгүй, үсрэнгүй хөгжлийн шинж тэмдэг мэтээр уншигчид даа танилцуулахыг хичээдэг. Хэлдэг гол нотолгоо нь шүүрс алдуулан "ашигтай" гэж давтдаг явдал.
Гэвч яг ямар талын ашигтай, яг хэнд ашигтай, яг хэн тэр ашгийнх үр шимийг хүртэх бэ гэдэг талаар тэд таг дуугүй байдаг. Сониуч уншигч гайхна байх, нээрээ хэнд ашигтай бэ гэж. Энгийн иргэн чамд лав ашигтай биш.
Урьд өмнө Оюу толгой, Таван толгойг мөн адил ашигтай хэмээн сурталчилж, ард иргэдэд боов өнхүүлдэг байсан. Хэдхэн жилийн ...
Мэргэжлийг минь хүмүүс асуудаг байсан, тэр болгон хариулан ойлгуулж тайлбарлахад их төвөгтэй байдаг. Нээг их амархан хялбар мэргэжил биш болохоор л тэр. Энэ учраас нэг мөсөн бичээд постлохоор шийдэв. Мэргэжлийг минь Урлаг ба шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм. Энэхүү мэргэжилд гоо зүйн таашаал, дүрслэн зурж чаддаг зураач графикчийн мэргэжлийн мэдлэгээс гадна сэтгэл зүйн, программ хангамж, техник хангамж, материал судлаач ба нийгмийн ухааны факторууд гэх мэт, олон төрлийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг.
Энэхүү чиглэл нь бусад техникийн шинжлэх ухаантай харьцуулбал шинэ бөгөөд, харьцангуй залуу чиглэ...
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр.
Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...
Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр х...
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ.
Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв.
Нар гэж ийм юм байдаг юм бий...
...
Нэг хүү дэлгүүрт орж ирээд:
-Эгчээ боов томруулагч нэгийг авъя!
-Юу гэнэ ээ?
-Данбаоли авъя аа!!!