AmonRa
Зигмунд Фройд (манайхан оросуудыг дуурайн, Фрейд гэдэг. Үнэн хэрэгтээ, Фройд юм) хүн бүр бодит байдлыг гажуудалтай хардгийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр нэг зүйлийг өөр өөрөөр хардаг. Жишээлбэл, олон хүн нэг хүнийг (эсвэл эд зүйлсийг) ажиглавал, бүгд өөр өөрсдийн дүгнэлт хийсэн байх болно. Нийтлэг шинж чанар нь тухайн ажиглалтын объектын талаарх дүгнэлтээ хийхдээ, өөрийн үзэл бодолдоо тохируулан гаргадаг нь хамгийн сонирхолтой нь юм.

Энэхүү дүгнэлтээ хийхдээ хүн ихэвчлэн өөрт нь нөлөөлж байгаа импульсийг (эсвэл олон тооны импульсийг) анзааралгүй өнгөрөөдөг. Жишээлбэл, зарим дүгнэлт нь н...
AmonRa
Ерөнхий сайд сонгуульд ялагдаж, нулимс дусаав. Дараагийн удаа сонгуульд өрсөлдөж ялбал, камерын өөдөөс инээх болно. Улс төрчид уйланхай хүүхдээс ялгарах юм юу байна? Харцгаагтун: уйлсан хүүхдэд чихэр өгөхөөр, нусгай царай нь тэр дороо инээд хөөрөөр дүүрдэг.
AmonRa
Психоанализ гэдэг, тун сонирхолтой мэдлэг олж авч болох талбар. Эзотерик, эсвэл бусад метафизикийн сонирхол татам боловч, үндэслэл тун султай салбарт оролгүйгээр, зөвхөн шинжилгээ ба ажиглалтад тулгуурлахыг хичээнэ. Сэдэв нь, тусгаар тогтносон сэтгэлгээ ба түүнд нөлөөлөгч орчин тойрны буюу экосистемийн нөлөө юм.

Экосистем гэж би яг юуг хэлэх гээд байна уу? гэдгээ үл ойлголцол үүсэхээс өмнө бүрэн тодруулж, тайлбарлавал дээр. Экосистем нь зөвхөн байгалиар хязгаарлагдахгүйгээр хүний амьдрах орчин тойрон, байгалийн уур амьсгалын нөлөө, байгальдаа дасан зохицон хөгжсөн нийгэм, нийгмийн зан заншил б...
AmonRa
Саяхан Хоббит киноны албан бус танилцуулгын 10 минутыг сонжих завшаан гарав. Эхэнд нь иргэн Жэксон бичлэгээр мэнд дамжуулан, баахан сонирхолтой юм ярьж өгөв. Жишээлбэл, секундэд 24 кадр үзүүлдэг нь дунджийг баримталж буй явдал гэж. Мэдээж үүнээс дээш кадрыг хүний нүд харах боломжгүйд ч биш. Мөн дуу бичлэг шал тэнэг юм болж хувирдагт ч бас биш гэж. 24 кадрын стандарт нь зүгээр нэг тавигдаагүй- 24 кадрын тусламжтайгаар асар үнэтэй кино хальсыг ч хэмнэж болдог нь тэргүүний шалтгаан юм. Гэвч нөхөр Жэксон одоо хальсанд баригдахаа больж, өөрийн зоргоор кану авах боломжтой болсныг тэр дор нь ашиглаж,...
AmonRa
Зарим иргэд мэддэггүй, мэдлээ ч ойлгохыг хүсдэггүй: ямар нэгэн баривчилгаа зүгээр нэг явагддаггүй юм. Яагаад гэвэл, нийгмийн үйл ажиллагааг хянадаг дээд давхарга, удирдуулдаг доод давхарга гэж ямар ч нийгмийн тогтолцоонд байдаг. Доод давхарга нь дээд давхаргаа тэжээж, дээд давхарга нь доод давхаргадаа өөрийгөө зайлшгүй хэрэгцээтэй, гайхамшигтай сайхан тэнгэрийн илч гэж итгүүлэх үүрэгтэй.

Дээд давхарга буюу илийт нь, хамаг баялаг ба эрх мэдэл, ямбыг эдэлдэг давхарга юм. Бусад нь буюу доод давхарга нь илийтийн идэж бараагүй шавхрууг иддэг. Доод давхаргад өрнөдөг шавхрууны төлөөх тэмцлээр, дээд д...
Энхмандах
Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.

4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт ...