AmonRa
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...
Энхмандах
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар /цаашид “Хэлэлцэн тохирогч талууд” гэж нэрлэнэ/ хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх нь чухал гэж үзээд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хоёр улсын авто тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиров.

Нэгдүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийг үндэслэн хоёр улсын хоорондын харилцан тохиролцож нээсэн хилийн боомтын авто замаар ачаа, зорчигчдыг /жуулчид хамрагдана/ байнгын болон байнгын бус хугацаагаар тээвэрлэнэ. Уг тээврийг Монгол улс, БНХАУ-ын бүртгэлтэй автомашинаар гүйцэтгэн...
xvv
Энэ хүүг Өвөр Монголд болсон бослогыг намжаах зорилгоор Хятадууд энэ тэмцээнд оруулж байр эзлүүлсэн гэж ярьж байхыг сонссон. Аль нь ч байлаа гэсэн Өвөр Монголчуудыгаа янз бүрээр хэлдэг, аялга хэлээр нь дооглож, тохуурхдаг, тэднийг Хятад гэж боддог, ярьдаг хүмүүст жоохон ч гэсэн өөр бодол төрүүлсэн байх.

Дэлхийн дээр амьдарч буй олон олон Монголчууд бүгд өөр өөрийн хэлний аялга, өөр өөрийн онцлогтой. Тэднийг Монгол гэдэг нэр, Монголын гэдэг түүх, Монголоо гэх сэтгэл нэгтгэж байдаг. Үүнийг уншиж байгаа та хэрвээ бусад Монголчуудынхаа талаар сөрөг бодол урьд нь төрж байсан, сөрөг илэрхийлэл гаргаж...
Энхмандах
Энэ талаар аль эртнээс л бодож явлаа. Нэгэн шөнө хэвтэж байхдаа Жонон, Алтан Ураг хамтлагийн дуунуудыг сонсоод ийм нэгэн бодол толгой дотор зурас хийв. Учир нь юу вэ гэхээр хөөмий хэмээх содон аялгуугаар үглэж дуулдаг билээ.

Вики ах дээр ингэсэн байна хөөмийн талаар:

Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг...
Энхмандах
Нэгэн эмэгтэй өөрийн мэдэх сайн лам дээр аврал эрэн очсон байна. Юуны учир түүнийг зорьж ирсэн тухайгаа нулимсаа барьж ядан "Нөхөр маань сүүлчийн 10 гаруй жил архи ууж, гэр бүлээ байнгын зовоож, зодож нүдээд болохгүй болохоор нь салахаар шийдээд салах гэтэл харин салвал хаа байгаа газар чинь очоод ална" гэх юм.

"Өмнө нь арга чарга хайж олон лам нараар зөндөө явсан боловч ямар ч үр дүн алга. Та надад энэ хүнийг хэнд ч лай болохгүйгээр үхүүлэх арга байвал хийж өгөөч. Энэ хүнийг үхэх юм бол хэдэн хүүхдүүдтэйгээ амар тайван байх юм шиг байна" гэжээ.

Тэгтэл лам түүнд нэгэн арга зааж өгчээ. "100 өдри...
AmonRa
Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна.  Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...