"Сүрлэн ноход" нэртэй уран сайхны кино сонжив. Одоо цагт тархсан моодын дагуу, уг кино бас нэг тахир дутуу зохиолтой, шинэ цагт шилжүүлж ядсан римэйк юм байх. Бараг л монголын уран сайхны "Би чамд хайртай-2" кино шиг. "Сүрлэн ноход" нь эртний (70-аад оны) Сэм Пэкинпa найруулагчийн киноны римэйк юмсанж.
70-аад оны кино нь цус нөж, хараалын үгээр их баялаг кино байсан учраас, цагтаа шуугиулж байсан кино юм. Гэвч римэйк ориг киноноосоо сайн болоод байх нь их ховор. Өмнөх кино нь ч сайн кино гэж хэлэлтгүй. Римэйк нь оригтойгоо адилхан.
Зохиол нь гэвэл, их марзан. АНУ-ын умард хэсэгт оршдог нэгэн ...
Эрт дээр үед динозаврууд гэж амьтад дэлхий дээр амьдардаг байсан юм. Динозаврууд асар том биетэй, асар хүчтэй амьтад байсан хэрнээ, болхи, бас арчаагүй тэнэг амьтад байсан юм. Том гээч сүүлээрээ тэнцвэрээ олж ядан, ихэнх цагаа идэж баахад зориулдаг байсан гэлцдэг. Цатгалан нөхцөлд динозаврууд бааж, баагаагүй нөхцөлд иддэг байв. Идсээр байгаад, ихээхэн хэмжээний жин сууж, улам идэмхий болсоор, иддэг ногоо нь ихээр ургадаг намаг хавиар л эргэлддэг болсон байв.
Гэвч тэр их идсэнээ олигтойхон шингээж чаддаггүй байсан хэрнээ л, намгаа хоосортол нь цөлмөдөг байсан юм. Намгаа хоосортол нь цөлмөсөн ди...
Эрт дээр үед би гээч хүн афоризм маягийн юм зохиох хоббитой байв. Ойролцоогоор 6-7 жилийн өмнө. Эргээд дурсвал, нэлээн хүндэрч байжээ. Бага насны дурсамжаа гэж.
Анхаар! 78 нас хүрээгүй иргэдэд уншихыг хатуу хориглоно.
----x----
Долоо хоногийн сүүлийн гурван хоногт нь ухаан ордог юм. Ухаан орсон цагтаа ширээн дээрх цаас нааш цааш нь хөдөлгөж, харандаа үзүүрлэн мангар юм бичдэг юм.
-Яахав, уйтгартай хүмүүс байдаг нь үнэн. Саарал амьдралтай хүмүүс ч байдаг, өөрсдийнхөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байдаг. Гэвч чи чинь их шогч, царайлаг,
өөртөө итгэлтэй залуу шүү дээ, чи яагаад архи тамхи хэ...
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.
Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бо...
Надад гарчиггүй хэд хэдэн нийтлэл бий. Ямар нэгэн бүтээлд нэр өгөх хамгийн хэцүү байдаг гэж үнэн юм шиг байна лээ. Яахав нэр нь тодорхой үед түүнийг бүтээхэд бас гайгүй. Ойрын хэдэн өдөр завтай ч биш завгүй ч биш явсаар байгаад л таарлаа. Хамтлагийн ажил ихтэй, хичээл бас дээр нэмэгдээд... Мөн нэг ажиллана гэж байсан сайт маань ажиллагаанд орсон. Тэр сайт дээрээ одоо нэг сайн анхаарлаа хандуулах санаатай байна.
Жиргээ дээр бичих маань ер нь багассан. Хааяа нэг зав гарахаараа л бичдэг болсон. Харин өнөөдөр блог дээрээ хэд хэдэн нийтлэл бичих санаатай бүр зорин зорин орж ирлээ. Хэсэг бүлэг нөхдү...
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна.
Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх:
1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой.
2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна.
3. 170° өргөн өнцөгтийн зураг ав...