Алмас

Энд (http://baabar.niitlelch.mn/content/4966.shtml) маш олон зүйлийг үнэн зүйл хуулаад бичсэн ч хамгийн гол зүйлүүдийг, орхигдуулах буюу бүүр эсрэгээр нь худал бичжээ. Ер нь бол захиалгат нийтлэл байна гэсэн сэтгэгдэл төрлөө. За доор залруулъя:

Baabar Баабар1. Цацраг идэвхт бодисоос альфа бетта гамма 3 төрлийн цацраг ялгардаг. Альфа туяаг саяхныг болтол цаас нэвтэлж чадахгүй аюулгүй гэж үзэж байсан. Байгалд байгаа уранаас ялгардаг. Гэтэл энэ маань хамгийн хортой нь болох нь ердөө саяхан тогтоогдсон. Уран байгальдаа байхдаа ялгаруулж буй туяа хортой биш. Харин хөндөөд тоос болгоод идэвхжүүлээд байры...

Алмас

Мардайн ураны хаягдсан уурхайн өнөөгийн бодит байдлын талаар үзээрэй (Зөвлөлт Холбоот улсын үед хайгуул хийж олборлолт хийх гэж байгаад орхигдсон гэх):
https://uranium.blogmn.net/95111/uranii-niislel-mardaid-hiisen-catsragiin-hemjilt-2012-on-8-sar.html

Anti Nuclear Movement Mongolia хөдөлгөөний залуусын сайн дураараа хийж байгаа зүйлийг нь зарим хүмүүс улс орны хөгжлөөс хойш чангаах гэсэн нөхдийн хийж буй зүйл гэж хараад, нэр хүндтэй гэгдэх эмч хүн нь тийм юм яриад л сууж байх юм даа. Харамсалтай л байна. Өөр юу ч хэлэх вэ дээ.. Бас нэг зүйл хэлэхэд Болдсайхан эмч маань хүүхдийн өвчний талаар...

Алмас

Өмнөговийн Гурвантэс сумын малчид цөхрөнгөө баржээ. Хэдэн зууны турш идээшин сууж, мал хуйгаа адгуулж ирсэн бэлчээр нутгаа уул уурхайд булаалгаж, хүн байтугай амьтан ч тогтохын аргагүй дуу чимээ, тоос тортогтой орчинд амьдарч, арга буюу нутгаа орхиод нүүж байна. Уул уурхай өмнийн говьд л үүцээ нээсэн үү гэвэл үгүй. Газрын зураг дээр харвал Монголыг аалзны тор шиг бүхэлд нь хэржээ. Энэ хэрсэн сүлжээ болгоны цаана малчдын эрх ашиг зөрчигдөж, бэлчээрийн мал аж ахуй мөхлийн ирмэг дээр очоод байна. Нүүдэлчин монгол хэмээх бахар хал, утга учир, дэлхийд ялгарах үндэстний онцлог, өв соёл, ула...

Алмас

Халдварт шар өвчний вирус нь А, В, С гэж үндсэн 3 ангилагддаг. А вирүсыг бохир гарын гэж нэрлэдэг. Энд Цахим Өртөө сүлжээнд илгээсэн нэгэн захиагаа жаахан эмхэтгэж орууллаа.

Мэдээж Гепатит А ундны усаар дамжиж байгаа нь муу хэрэг. Энэ вирусээс гадна өөр ч бохирдол ундны усанд байж байгааг харуулж буй хэрэг. Тиймээс ундны усаа "заавал" буцалгаж хэрэглэж байх хэрэгтэй гэсэн үг. Мөн гараа заавал "савандаж" угааж байх хэрэгтэй юм.

За ташрамд хэлэхэд Гепатит А вирус нь нэг л тусвал насан туршдаа өвчтэй болдог өвчин биш болов уу. Харин бэлгийн зам болон цусаар халдварладаг В, С вирусуудын халдвар ...

Алмас

Нэгэн захидлаа хэсэгчлэн блогтоо оруулав:

Дээр нь тэр Цөмийн зэвсэг нь хүчирхэг байдлыг бий болгоно гэж ярьж
байгаа гэнэн хүмүүсийн хувьд бол бүр ч инээдтэй хэрэг. Монгол улс хэзээ
ч цөмийн зэвсэгтэй болох боломжгүй л дээ. Өөрснөө хийж чадахгүй. Хийхгүй
гээд угаасаа олон улсын гэрээ конвенцид нэгдчихсэн. Харин ч уран
боловсруулаад эхэлбэл Ирак руу цөмийн зэвсэг хийж байна гэж шалтаглаад
АНУ дайрч Иракийн дайныг эхлүүлж байсан шиг Монголчууд цөмийн зэвсэг
нууцаар хийж байна гэж шалтаглаад дайрч ороод 3 сая Монголчуудыг нухаж
хаячихаад газар нутгийг нь хуваагаад авчих боломж түм бумаараа бий.
Монгол б...

Алмас

Сайн байна уу,

Манайхан нэг зүйлийг сайн ойлгохгүй байх шиг байна. Би ч бас эхлээд
судалж эхлэхээсээ өмнө үүнийг мэддэггүй байсан. Мэдсэнээсээ хойш 
аюулд ороод буй ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй бол ганцхан энэ зүйлтэй
л хамгийн түрүүнд тэмцэх хэрэгтэйг ойлгоод байгаа...

Цөмийн хорт хаягдал гэдэг зүйл зүв зүгээр байж байгаад л хий хоосноос
ургаж гарч ирдэг зүйл мэт бодоод Ерөнхий сайд, болон бусад дарга нар
хэлэхдээ "Монголд гадны цөмийн хаягдал хаяхгүй" гээд л батлаад байдаг.
Тэгсэн мөртлөө "Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолтыг хөгжүүлнэ,
гадаад руу уран гаргана, гадаад улсууд, Дэлхийн цөми...