Манайхан ихэнх нь их амархнаар ямар нэг зүйлийг төсөөлөөд, хийж эхлээд удалгүй залхаад, эсвэл шантраад хаячихдаг юм шиг.
Ер нь ямарваа зүйл эхэндээ хэцүү байдаг ч ард нь гарсан хойно амархан санагддаг.
Битгий бууж өгөөрэй.
Бидний судсаар өөр хаана ч байхгүй, дэлхийн талыг морин дэл дээр эзэлсэн хаад, хатад, баатруудын цус гүйж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Ген гэдэг маш хүчтэй зүйл шүү. Гэвч хичнээн хүч чадалтай байсан бууж, өгөөд сэтгэлдээ л ялагдвал үр дүнгүй. Тиймээс хийж буй зүйлээ тултал, дуустал, халтуурдалгүйгээр хийж сурцгаая. Ажил, хичээл ном г.м дургүй ч байсан хийж л ба...


