Алмас

За ойрд ийм урт юмыг ингэж огшиж, нулимс цийлэгнэж, нэг амьсгаагаар дуустал нь уншаагүй юм байна. Маш их эрч хүч авлаа. Цөөнгүй ч зүйлийг мэдэж, нэлээд зүйл дээр эргэж бодлоо. Тийм ээ чадахым чинь... Блогтоо хуулаад оруулчихлаа:




“ТЭД ИРЭХ АМЬДРАЛДАА МОНГОЛ НУТАГТАА АДУУ Ч БОЛТУГАЙ БОЛЖ ТӨРӨХ ЮМСАН ДАА ГЭДЭГ...”

Монголын Эзэнт Гүрний үеэр тооцвол тухайн үеийн 40 гаруй улсад өвөг дээдэс минь 800 жилийн тэртээ 40 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг захирч байжээ...

"УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ" хэмээх энэ эрхэм...

Алмас

“БИД ЯАХ ВЭ? МӨХӨЖ БАЙНА. ХАРИН...”

Хөххотод хоёр хятад, бас нэг цахар залуутай хоолон гэрт зоог барьж суулаа. Утас дуугарав. Улаанбаатараас найзуудын маань нэг залгаж байна. Ажил, зорилго хэр бүтэмжтэй талаар ганц хоёр үг солих зуураа, надаас
- Чи одоо хаана явна? гэж хэрэггүй шахуу зүйл асуув.
- Өө, нэг хоолон гэрт хэдэн хужаатай хооллоод л сууж байна гэлээ. Тэгэсгээд өнгөрөв.
Орой нь өнөөх цахар залуу буудалд хүргэж өгөөд нэг юм хэлюү, байя юу гэж тээнэгэлзсэн мэт үүдээр эргэцээд байхаар нь суухыг урьж, нэг шил юм дундаа тавиад сууцгаав.
Тэгэхэд тэр маань ийн ярьсан юм.
“... Ар мо...

Алмас

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жил...

Алмас

Саяхан нэг Япон хүн надад
Япон улсын 1950-60-аад оны үеийнх шиг Монгол улс байгаль орчиндоо хандаж байна. Хөгжил дэвшилд ийм золиос байдаг гэж хэлсэн юм.
Би бол үгүй гэж бодож байна. Тэр үеийн Япон улс бол өөрснөө үйлдвэр барьж, хийж бүтээж, өнөөгийн дэлхийн технологийн эхлэлүүдийг тавьж, өнөөдрийн бидний унаж байгаа машинуудыг хийхийн төлөө тэр байгаль орчныг сүйтгэсэн. Япон улс өөрснөө хийж бүтээж байж хөгжсөн. Харин өнөөдрийн Монгол улс бол өөрснөө бүтээхгүй гаднаас л бүх зүйлийг зүгээр худалдаж авч хэрэглэж, бас тэр юм бүтээх түүхий эдээ бусдын хөгжилд зориулж гадагш зөөж байгаа. Тиймээс  Мо...

Алмас

Д.Бямбасүрэн гуайг хэзээ ч билээ буруу зөнөсөн өвгөн гэх мэтээр сонсож байсандаа өөрөө сайн мэдэхгүй ч тийм ч их бас хүндэлж мэддэггүй, өөрөө мэдэхгүй байж хүний үгээр буруу бодож явсандаа ичлээ. Ярилцлагыг энд дарж бүтнээр нь уншиж болно. Би доор өөрт таалагдсан хэсгүүдээ өөртөө хуулаад авчихлаа. Ер нь нэг бүтэн уншчихад илүүдэхгүй нийтлэл байна шүү.



...Тэгээд нөгөөдөх чинь ирээд надад ярилаа л даа. Филиппинд сургалтад сууж байтал нэг америк багш ирээд энд монгол хүн байна гэж сонслоо гэхэд нь мань хүн годосхийж босоод баахан зовлон тоочиж. Гэтэл нөгөө багш “Нэг сая 500 мянган км.квадрат нутаг...

Алмас

Би баян цатгалан, хийх ажилгүйдээ энд ийм зүйл бичиж суугаа юм биш л дээ. Би өөрөө хүүхдийн эмч болохоор энэ зүйлийн хор хөнөөлийг, энэ химийн бодис, энэ цацраг хүнд тэр тусмаа өсөж хөгжиж байгаа хүүхдэд яаж нөлөөлдөг талаар уншиж судалж байсан болохоор үүнийг цаг гаргаад, нэг ч гэсэн хүнд ойлгуулах юмсан гээд бичиж байна.

Нүүрсийг ухах нь түлнэ гэсэн үг тийм үү? Тэр нүүрсийг түлсэн бол үнс гардаг. Түүнтэй адил уран ухсан бол АЦС-т хэрэглэнэ тэндээс хог хаягдал гарна. Үүнийг зүгээр л нэг шар нунтаг хөдөө гүйж очиж хувинд хийгээд л аюулгүй онгоцоор явуулаад мөнгө авдаг зүйл мэтээр хүмүүст яр...