Алмас



Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас хүйдэс нь урд хилээ хаалгавал улаан хоолой давах юмгүй болно гэдэгт байгаа болов уу даа. Хятадууд хохь чинь шүү ходоодтой чинь тооцоо хийнэ шүү гээд манай...

Алмас

Монгол улсын ард иргэдийг хамгаалж байх ёстой Эрүүгийн хууль маань өнөөдөр бидний ЭРҮҮЛ МЭНДИЙГ хордуулж байна гэхээр анх сонсоход сонин сонсогдож байна уу?
Учир юу вэ гэхээр ийм байна аа. Аан гээд уун гэж бай ирмэх 
Монгол улсын эрүүгийн хуульд буй халаасны хулгайн тухай заалтууд өнөөдөр Улаанбаатар хотын маань утааг нэмж, хар тугалга, хүхэр хүчлийн хийг нэмэгдүүлж бидний тархийг угаартуулж, толгойг өвтгөж, хүүхэд залуусыг маань тархинд нөлөөлж мунхагруулахад маш том хувь нэмэр оруулаад байх шиг. Заримдаа бүүр цагдаа нар маань өөрснөө хулгайч нартайгаа сайхан нийлж байгаад "Халаасны хулгай" гэгдэх х...

Алмас

Харин энэ талаар ярихгүй байх хэрэгтэй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа. "Бусдад хэрэгтэй гэж бодсон бодлоо заавал хуваалцах хэрэгтэй, үгүй бол толгой дотор чинь ялзраад өөртэй чинь хамт үхэх болно" нэг иймэрхүү утгатай үг байдаг санагдана. Бас хэлж ярьсан бүхэн зөв байж, ажил хэрэг болох ч алба үгүй. Ямар ч л гэсэн ярьж хэлж, буруу зөвөө хэлэлцэх нь ам, чихтэй төрсөн утга нь биз. Нэгэн хэлэлцүүлэгт бичсэн сэтгэгдлээсээ блогтоо орууллаа...

Учир нь энд бусдад туслах, зарах, түрээслэх байдлаар ч юм уу бид их "хэрэглэхгүй байгаа их газартай, түүнийгээ заавал зарж үрж, эсвэл өгч, бэлэглэж ашиглах ...

Алмас

Хогийн савнаас гарцгаая. Эрүүл, согтуу, солиотой, өнгө ялгадаггүй алин болох нь мэдэгдэхгүй хүмүүсээр дүүрэн хотоо өөрчилцгөөе ээ. гэсэн маягийн уриатай гэжүгаа ;-)

Ер нь хойш нь тавиад яах вэ. Ярилцаж байгаад уулзалт зохион байгуулъя. Дугуйлангаа байгуулж байгаад Монголд хувьсгал хийцгээе хэхэ баярлах

Энэ Бямба гарагт, эсвэл аль нэг ажлын өдөр оройн цагаар байвал ямар вэ? Бүр яг дэмжээд байнга гар бие оролцоод явна эсвэл гишүүний татвар төлөөд явж чадна гэхдээ байнга гар бие оролцоод байж чадахгүй гэсэн хүмүүс ч байж болно. Уулзаж ярилцаж үзье гэсэн санал байна. Түүний дараагаас бусад санал санаачилгу...

Алмас

Доор хүмүүст хүргэх үүднээс Цахим Өртөө сүлжээнд нэгэн хүний илгээсэн мэйлийг нийтэлж байна:

Хөрөнгийн зах зээлийг тэр болгон сонирхдоггүй иргэдийг Эрдэнэс Тавантолгойн 550 ширхэг үнэгүй хувьцаагаар аргалаад, харин дарга захирлууд нь болохоор 60 дахин олныг авах боломж бүрдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, 550 = 33,000 болж байна.

Өнөөх үндэсний гэгдэх 47,000 компанийн ард арай цөөн тооны захирлууд байгаа нь хүн амын ердөө 11% болно.

Yндсэн хуулиар бол нийт ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байдаг газрын хэвлийн баялгийн хувьцааг 2010-6-30наас өмнө компани байгуулж гэрчилгээ тамга авсан 45,000 за...