xvv
rnrnrnrnrnrnГанжуур + Данжуурын хөрвүүлгээс эхлээд хуучин Монгол судруудыг унших хүсэл төрөв. Гэхдээ худлаа байх. Цаг ч, мэдлэг ч их юм хэрэг болох болов уу. Тэгээд залхуу хүнд бас санаа төрөх юм.
rn rnrnrnrn1. Монгол бичгийн OCR байдаг юм болов уу? Хэр чадалтай? Шууд ашиглах боломжтой бол ашиглах, байдаггүй бол нээлттэй эхээр хөгжүүлэх.rnrnrnrn2. Олон номнуудын агуулгыг ямар нэгэн алгоритм юмуу Deep learning ашиглан нэгтгэх боломжтой бэлэн сан байдаг болов уу? Ямарваа их хэмжээний мэдээллээс тодорхой хэв загвараар нэгтгэн бүлэглээд, бүлэг бүрээс нь төлөөллийг нь ялгаад өгдөг зүйл байвал ашигла...
xvv
Бас нөгөө өглөө эрт бос мос, хоол ундаа ингэ тэг гэсэн юмнууд бас дэмий санагддаг. Хүн бүрийн бие махбод харилцан адилгүй. Болжмор төрлийн хүн байхад шар шувуу төрлийн хүн байгаа, тагтаа, хэрээ, харцага шонхор нь ч байгаа. Харин шинжлэх ухаан талаасаа бол тогтмол цагт буюу био хэмнэл аль болох алдагдуулахгүй баримталбал ихэнх хүнд таарч тохирдог гэдэг. Гэхдээ магадгүй та бусдаас өөр нэгэн ч юм билүү. Тэгэхээр өөрөө өөрийгөө болон эргэн тойрон орчин нөхцлөө ажиглаж анзаарч, өөрөө өөртөө, орчин нөхцөлдөө тааруулах нь чухал болов уу. Мэдээж өнгөрснөөс дамжиж ирсэн өгөгдөл мэдээлэл ч гэсэн дүгнэлт...
xvv
Энэ сүүлийн үед нээх нүд, хөмсөг юмнууд нь адилхан адилхан царайтай хүүхнүүд, элдэв тураадаг яадаг эм тариа эмчилгээ, хагалгаанууд арай л их болчихсон уу үгүй юу?
rnБудаг хэт нялсан хүнд ч нээх дуртай биш, үрчлээ нь хүртэл таалагдаад хайр хүрдэг, харвин нь хүртэл сэрэл хөдөлгөдөг хүүхнүүд уг нь байдаг тээ 😅
rn
rnМиний энэ нүд яджийхад нээх хөмсөг мөмсөггүй шамшгар шар, жижиг нүд мүдтэй хүүхнүүд илүү таалж хараад байдаг тал руугаа төрлийн нүд 😝 Хааяа аймар хөмсгөө будсан эмэгтэйтэй яриад суухаар яриа нь сайн ойлгогдохгүй хөмсөг нь харагдаад болдоггүй юм байдаг уу 😅 Ганцхан би л байх л даа тээ 😂
rn
r...
xvv
Өөрийгөө уг нь том болоод томоожоод, янз янзын юм ойлгож ухаараад аягүй нас намбатай, даруу төлөв, буурьтай, суурьтай, бөөрөнхий ах болох юм болов уу гэтэл улам л онгироо, биеэ тоосон, хурц өнцөгтэй хүн болж хувираад л байх шиг байх юм. Дээр нь эрх 😅
rn
rnЗа яахав жоохон онгироод, томроод явж л байг дээ. Хана мана мөргөөд 反省¹ хийгээд  суух юм гарвал тэгээд арай өөрчлөгдөх юм гарвал өөрчлөгдөнө л биз. Яадгийн одоохондоо хэсэгтээ өөртөө итгэлтэй, эрч хүчтэй жоохон давхиг 😁😎
rn
rnТайлбар: 1. 反省 хийх (хансэи хийх) - Өөртөө, алдаандаа, дүгнэлт хийх, ухаарах гэж оролдох г.м утгатай байх....
xvv
Намайг ингээд ФБ дээр элдэв улс төрийн холбогдолтой, нийгмийн чанартай, элдэв шүүмж, мөрөөдөл бичээд байхаар чи өөрөө улс төрд орж өөрчлөөч гэх хүмүүс байдаг. Зарим нь ч жинхэнээсээ чи бол чадна даа л гэдэг. Би ч гэсэн өөрөө нээрээ удирдах дээрээ тулбал энэ дээдэх хэдээс лав арай өөр юм бодож, арай илүү удирдаад явчихаж чадна л гэж боддог болоод байгаа 😎
rn
rnДаанч завгүй. Уг нь кагэбүншин но жүцү чаддаг байсан бол өөрийгөө хэд илүү хувьлаад Монголын улс төр рүү оруулах л байлаа 😁
rn
rnТэгээд ч Монголын төлөө гэхээсээ ирээдүйд нийт хүн төрөлхтний төлөө л ажиллаж амьдаръя гэж бодоод байгаа 😝
rn
rnЕр ...
xvv
Торгууль, татвартай холбоотой хүмүүсийн зөвтгөөд дэмжээд байгаа зүйлстэй магадгүй зарим хүмүүсээс арай өөр өнцгөөс харж сэтгэгдэл бичсэнээ пост болгов.
rn1. Замын цагдаагийн торгууль (уг нь дээр үед цагдаа биш сэргийлэх, сэргийлэгч гэдэг байсан гэдэг)
rnХамгийн гол асуудал нь "зөрчил илрүүлсээр ажлыг нь хэмжих" үүнийг л хүмүүс эсэргүүцээд байна. Норм тогтоох, илүү зөрчил илрүүлснийг урамшуулах юм бол зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тойруу замаар ажиллана, сэргийлэх багасгахыг бодохгүй, тэр талд ажилладаггүй гэсэн үг. Учир нь ирэх сард, ирэх онд зөрчил буурчихвал торгож чадахаа болино. ...