Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.
rn
rn1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн ...
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.
rn
rnТэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган.
rn
rnӨмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. ...
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог
Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө
Уруул нээх бүрийдээ хө
Уянга эгшиг дуулгасан
Нандин зүрхний хайраараа хө
Намжаа дэлхийг бүүвэйлсэн
Хувин дүүрэх сүү нь хө
Дундрах эгшин байдаггүй еэ хө
Хүсэл хайрын дууг нь хө
Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө
УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс:
Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар:
Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
...
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж
Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан
Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан сан...
Үг. Ж. Бадраа
rnАя. Н. Жанцанноров
rn
rnХарах нүдэнд гийсэн саран чи минь хө
rnХалгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
rnХалуун голыг булгиулсан гоо чинь хө
rnХасын туяаг ч булаасан одтойёо
rnХангай говийг уяраасан ааш чинь хө
rnХадыг ч хайлуулах идтэйеэ
rn
rnДэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
rnДэлгэх цээжийг ариулсан цацраатай
rnДэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
rnДэндүү холыг ч ойртуулах цаламтай
rnДэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
rnДэвжин бадрахын урамтай
rn
rnЦэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
rnЦэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
rnЦэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
rnЦэлгүүн долгиун...
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол?
Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол?
За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ...