xvv
Бүсгүй минь би чамайг маш ихээр хүсэж байна
Бөглүү сэтгэлийн гүнд цоожилж гинжлээд дийлдэхгүй нь
Бүрэнхий үдшээр одод чиний нэр болж анивчаад
Бүх л өдрийн турш инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг

Зөөлөн уруулд чинь уруул шүргэхийг хүсэж байна
Зүрхний гүнд халуун гал дүрэлзэж байна
Зүүд нойронд минь эргэлдэн бүжих үзэсгэлэнт гүнж чиний
Зүйрлэмгүй жаргалтай инээдийг үргэлж сонсохыг хүсэж байна
...

...
xvv
Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...
dao


өнөөдөр нисдэг честмирын блогоос энийг олж үзээд баахан инээв. кэ кэ. тэгээд дуртай үедээ үзжээе гэж бодоод эндээ оруулчий.
ер нь одоо тэгээд сайхан инээх шиг сайхан юм хаа байхав. дундуур нь яагаад оросоор яриад байгааг эндээс үзээд ойлгоно биз



энэ нэвтрүүлэг ер нь л татаадаг нэвтрүүлэг ойрд үзээгүй байж байгаад сая энийг үзээд өөр дугааруудыг бас үзэж ажил дээрээ ганцаараа баахан инээв :р за тэгээд та ч гэсэн үзвэл инээхгүй өнгөрнө гэж би лав бодкуй байна.
...
Энхмандах


Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул...
xvv
http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...
xvv
БГД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 362539
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 70150052
СБД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН -350793
СХД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 685065
ХУД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 341003
ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН 70110279
ТҮРГЭН ТУСЛАМЖ - 103
ХАЛДВАРТЫН ТҮРГЭН- 100
ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- 450097
ТҮЛЭНХИЙН ТӨВ 70135032
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ - 1908, 313838
КЛИНИКИЙН 1-Р АМАРЖИХ ГАЗАР - 70111416, 70111417, 70111418, 70111419, 70111420
КЛИНИКИЙН 2-Р АМАРЖИХ -324495, 321451
КЛИНИКИЙН 3-Р АМАРЖИХ ГАЗАР - 70164401, 70164406, 70169075
УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ - 329648, 323857, 323230
КЛИНИКИЙН 2-Р НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - 701502...