xvv

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэм...

dao
Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Хэдийнээс эхлэн энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг болсонтухай янз бүрээр ярьдаг.

Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын нэгэнд шинэ оноо угтаж,...
AmonRa
Удаан юм бичилгуйгээр удсаны эцэст нэг юм бичигдлээ. Нийт зохиол нь ямар болсныг би бас хэлж мэдэхгүй байна, гэвч гол санаа нь угаасаа бэлэн. Бас зохиол нь нийтдээ ч мөн адил бэлэн. Уг зохиол маань оршилийн бүлэг, 7 өдрийг харуулсан бүлэг, төгсгөлийн бүлгүүдтэй юм. Нийтдээ 9 бүлэг. Эхний бүлгүүдээ постлохдоо, бага сага засалт хийгээд оруулаад бая гэж бодлоо.
Блогийн маань зочин Та таалан соёрхоно уу!
Алдааг битгий тоогорой.

Саруул охин үхэхээр шийдсэн нь

Оршил

Нэгэн сайхан өдөр Саруул охин үхэхээр шийдэж гэнэ.

Энэ бодол толгойнд нь буусан мөчид Саруул охин сонирхолой нь, ер цочсонгуй. Өөрт нь ям...

dao
хүмүүс амлалтаа нэхээд жагсана гэнэ. тэгээд над мэтийн гарууд тоохгүй байгаагаас амлалт биелүүлэх гарууд н даварчийн гэнэ. одоо л жагсаж нэхлээ гээд юу өөрчлөгдөх бол. өгөх болов уу. тухайн үед нь өгч чадахгүйг н би мэджээсэн гэж мэргэн бөөдий болох гээд ч яахав. гэхдээ л миний улс төрийн сонголт лав одоогийн УИХ-д байхгүй. байсныг н гарууд өөрсдөө засгийн газарт орохын тулд үгүй хийцийн. сая эсвэл сая таван зуугаас болж чи саналаа өгсөн болоод л бодвол одоо жагсах гэж байгаа биз тэй гэж асуухаар хариулахгүй юм гарууд. үнэндээ бүтэхгүй гэдэг н тодорхой бүтлээ ч олигтой эд биш гэдэг нь тодорхой...
xvv
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг ха...
xvv
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16 Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ган...