xvv
Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.



Шинэ хувилба...
xvv
Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихэсчээ. Нийт эмэгтэйчүүдийн 35хувь нь өвчний эх үүсвэр болох вирустай байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин бэ?

Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Юунаас болж хорт хавдар үүсдэг юм бэ?

-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй нь, хүний папиллом вирусээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох,...
xvv
Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...
Энхмандах
-Дэлхийн усны өдөр-

Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгүй боловч
Түмэн бодисыг тэжээнэ...хэмээн эрдэмтэн зохиолч Ц Дамдинсүрэн гуай усны гайхамшгийн талаар далан жилийн тэртээ бичиж байжээ. Бидний амьдарч буй цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь ус билээ.

Дэлхийн бөмбөрцгийг сансрын уудмаас харахад цэнхэртэж харагддагийн учир нь манай гаригийн дөрөвний гурвыг усан мандал бүрхдэгт байгаа юм. "Оломгүй далай Онгоцоо дүүрэн мэлтэлзэнэ" гэж Монголчууд дуулдаг даа. Оломгүй их далайн оволзож буй давлагаанаас нь энергийг нь аваад ашиглаж чаддагсан бол 100 сая киловатт эрчим хүч одоо ч тэнд бэлэн буй. Түүгээр барахгүй их далайн гүнд ...
Энхмандах

АНУ-ын Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөр нь Азийн 18 улсад  англи хэл дээр хэвлэгдсэн танин мэдэхүйн ач холбогдол бүхий ном, сэтгүүл, сурах бичгийг хандивладаг хөтөлбөр билээ. 2009 онд гэхэд нийт 43 сая ам.долларын өртөг бүхий 1 сая гаруй ном, сэтгүүл, сурах бичгийг хандивлаад байгаа аж.

Тус хөтөлбөр нь Монгол Улсад 1993 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор  600 мянга гаруй англи хэл дээрх ном, сурах бичгийг  хот, хөдөөгийн бага, дунд, их, дээд сургуулиуд, номын сан, төрийн болон төрийн болон төрийн бус байгууллагуудад хандивлаад байгаа юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Ном сонгон, амьдралаа өөрчлье” компанит ажлыг Тайланд,  Бангладеш,  Монгол зэрэг гурван орны 3 дунд сургуульд зохион байгуулж “Азид зориулсан ном” хөтөлбөр хэрхэн хэр...