Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө
Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө
Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
Өөр хувилбар:
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө
Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө
Д...
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө
Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг з...
Жоохон байсан болохоор энэ киног бол тухайн үедээ би бол ойлгож үзэж байгаагүй л дээ. Ямар ч байсан уншаад авахад нэг их илүүдэхгүй нийтлэл санагдаад хуулчихлаа.
Үзэгчдийн хайрыг татаж чадаагүй Шагдар
Шагдарын гол алдаа энд л байдаг. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядна. Гэвч цаад философи учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар маань туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг. Ерөөсөө Шагдар бол ганцаардаж цөлстсөн эмгэнэлт дүр. Гэвч соц нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байсангүй. Харин өнөө цагт Шагдарыг өмгөөлж хам...
Мэдээний орчуулга:
[Парис = Тору Ширайши] Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Ханс Круге 19-ний өдөр "Хэрэв маск зүүх түвшин 95% хүрвэл lockdown (хотын хөл хорио) шаардлагагүй" гэж хэлжээ. Ази тивд маск зүүж байгаа үзүүлэлт өндөр, Европт бага байдлаас үр дүн нь өндөр гэж үзэх хандлага нэмэгдэж байна.
Тэрээр мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Маск бол эм, эмчилгээ биш тул бусад арга хэмжээ авах шаардлагатай. Маск зүүх нь 60% ба түүнээс бага байвал хөл хорио тогтоохгүй байх нь хэцүү" гэж Крюге хэлэв.
Олон улс заавал маск зүүхи...
ГУРАМСАН ЯРИА
1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойры...
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу
Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа...