Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу
Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа...
Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ?
Галын захад хэвтэж байгаа
Ганц түнгэрцэг хэнийх вэ хө?
Хөдөө шон дээр уяатай байгаа
Хөөрхөн борлог хэнийх вэ?
Хөгнөн дээр тохоостой байгаа
Хөөрөг дайлан хэнийх вэ хө?
Тугалын зэлнээс уяатай байгаа
Тоодон борлог хэнийх вэ?
Тулганы захад хэвтэж байгаа
Тоохуу гос нь хэнийх вэ хө?
Айлын гадаа уяатай байгаа
Агсам борлог хэнийх вэ хө?
Архиндаа согтоод хэвтэж байгаа
Атигар эр нь хэн гэгч вэ?
Гэрийн бүслүүрээс уяатай байгаа
Гээдэн борлог хэнийх вэ хө?
Гэрт гадаагаа мэдэхгүй яваа
Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ?
...
Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Найман хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Зузаан хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Зургаан хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Тарган хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Таван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Алаг морины алхаа нь
Товор товор товор товор гэнэ хө
Арван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
...
Арын хуурайг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө
Амин зүрхийг оволзуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Голын шугуйг хөдөлгөсөн
Гургуул, туулай хоёр оо хө
Голт зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Хамрын чулууг хөдөлгөсөн
Хулан, хавтгай хоёр оо хө
Хүрэн зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Бонус видео
Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html...
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр
Ардын хувьсгал ялахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж.
Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чин...
Буурал морины маань мундаан дээрээ хө
rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn
rnСаарал морины маань мундаан дээрээ хө
rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө
rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө
rn
rnХар морины маань мундаан дээрээ хө
rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө
rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn rn
rn
rnrn...