xvv
Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буцаагаад зүрхээ өөрөөс чинь авахдаа
Булааж чамайг ч авах л болох нь дээ, гуйж байна
Хариуд нь бүхнээ чамд л өгье, юу ч үлдээлгүй
Хамт байхаас өөр боломж нэгэнт үгүй болсныг
Хайрт минь бас одоо л ойлгоорой
Хармагцаа дураараа дурласныг минь бас уучлаарай
Харин найз нь хичээнэ ээ ...наддаа дурлатал чинь...


...

Энхмандах
хүү: ээжээ миний гэдэс өвдөөд байна
ээж: хоосон болоод тэгж байгаа юм эдгэдгийн,
орой нь тэднийд сайд айлчлаад сайд: миний толгой их өвдөж байна
хүү: хоосон болоод тэгж байгаа юм.
Энхмандах
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.
Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд

dao
Уул нь мань нь эх орондоо майр хайртайшд. гаднаа л нээх хайргүйм шиг царай гаргаад байдаг болохоос. гол нь хайртай энтр гээд бусдад мэдэгдлээ гээд надаа ямар нөлөөтэйн биш байгаагаараа байж байгаа улсдаа гай болохгүй өнхөрөөд өгвөл болох нь тэр л гэж боддын. адаглаад гарцгүй газраар гарч яваад машаанд дайруулчий гэж бодоход нэг хүнийг шоронд хатаагаад үр хүүхдийн өлсгөчих ч юм билүү гэж айхын. өө тэгээд өндөр байшин дээрээс үсэрсэн ч гай болоод хүний дээрээс уначуул тэрнээсээ эсэн юм болчих ч юм билүү гээл хааяа элдвийн юм л бодохын он гарах гэж байхад гэнэт юу болоод улс мулс яриад унав гээд ...
xvv
Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.

Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэ...