Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.
Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэ...
Яг хоёр жил өнгөрч энэ өдрийг тэгж их хүлээснүү эсвэл зүгээр л ингэж таарав уу. өнөөдөр л блогоо сэргээж бичлэг нэммээр санагдаад. он солигдох дөхөх тусам хүмүүс өнгөрсөн жил юу хийснээ ярилцаж ирэх жил юу хийхээн төлөвлөж тааралдсан таалагдсан хүн бүртээ аз жаргалыг хүсээл. эсвэл оны ...-үүдээ хошин хоржоонтой маягаар тодруулаал сайхан л байна. би ч юугаар дутахав гээд оны ...-үүдээ тодруулах гэсэн гарууд надад үлдээггүй бололтой. бүгдийн л тодруулчиж цөөхөн монголд оны ... аваагүй хүн хайвал авсныг хайснаас амар болсон бололтойн учир би дутийдаа. зүгээр л өнгөрснөө дурсаж ирээдүйг зөгнөе.
өч...
Арми. Жа нь салаагаа жагсаагаад vvрэгдэж байна гэнэ.
-За, өнөөдөр оройн vдэшлэг дээр Өвлийн өвөө болох хvсэлтэй байлдагч байвал жагсаалаас урагш алхаад. Нэг ч байлдагч гарч ирсэнгvй.
-Ойлгосонгvй, нөхөд дайчид аа. Тэгээд та нар бvгдээрээ цасан охин болцгоох гээд байгаа юм уу?
Саяхан Монголын тухай кино үзлээ. Нутаг усаа санаад, хэцүүдээд ирэхээр гоё кану үзчихээр сэтгэл тайтгарчдаг юм. Монголын тухай сайн сайн кино их бий- манай залуу үеийн гоц найруулагчдын нэг Бямбасүрэнгийн бүтээсэн "Шар нохойн агуй" гэж үнэхээр сайн кино бий. Энэ кино юуны тухай бэ?
Хүмүүсийн тухай, бас нохойны тухай. Эрт балар цагаас хойш нэг нэгнээ хүндэтгэж, хамгаалж ирсэн xүн нохой хоёрын нөхөрлөлийг харуулна. Бас одож буй хуучин эрин, ирж буй шинэ үеийн тухай өгүүлнэ. Бас сайн зураг авалттай, хөгжим, бүх юм нь донжоо олсон.
Xотын хүүхдүүд энэ киног мянга муулсан ч, Бямбасүрэн сайн найруул...