xvv
Алагхан нүдийг удаанаас удаан ширтмээр
Анзаарагдахгүй нууцхан хараад л баймаар
Атгасан булбарай гарыг алгандаа үүрд байлгамаар
Ахиулан цааш давраад мөрөөр нь тэврэн суумаар

Сондгой биш ч энгүүн нэгэн хоолойнд уярмаар
Солгой хоолойтой ч дагаад хамтдаа дуу аялмаар
Сонирхол татагдах орон зай руу гүнд нь ормоор
Содон нэгэн бүсгүйг хөтлөн гайхуулан алхмаар

Сэтгэл хөглөх борхон нүдний харцанд дурламаар
Сэмхэн харж нууцхан ширтэн мөрөөдөлд умбамаар
Бодол хүслээ шүлгэнд дайгаад зүрх рүү нь илгээмээр
Бороон шивнээг гараасаа хөтлөлцөн хамт чагнамаар...
...
xvv
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. Чин Ван Ханддорж бол ноён. Сайн ноён Хан Намнансүрэн бол ноён.

 Харин англи хэлний мистер гэдэг үг нь тэр хүний хүйсийг, эмэгтэй бус, эрэгтэй хүн гэдгийг заасан, албан найруулгын, мөн хүндэтгэлийн үг юм. Ерөнхийлөгч Обамаг ч мистер гэнэ. Намайг ч мистер гэнэ. Иймд англи хэлний мистер гэдэг үгийг ноён гэж монголчлох нь тийм ч оновчтой бус болов уу. Ман...

AmonRa
Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж үлддэг болхоор тэр. Гүний ус нь элс шороонд, чулуун давхарагт шүүгдэж, маш цэвэр болдгоороо давуу талтай болхоор тэр.
Гүний цэвэр усны асар том нуурыг Австрийн Форарлбергын нутагт  30 жилийн өмнө олж, усыг одоо RAUCH GmBH олборлож, хажуу Европын орнуудаас гадна олон гадаад оронруу экспортлодог. Redbull, Nativa гэх мэт бүтээгдэхүүнээрээ алдартай.
Муж нут...

Энхмандах
Гурилтай шөл бууз хоёр маргалдаад гурилтай шөл буузыг зодчихоод зугтчихав. Гэтэл бууз өөрийн хамаатнууд болоох банш, хуушуур, пирошкигээ дагуулаад зодохоор явлаа. Тэдний замд бэлэн гоймон тааралдхад өө муу гурилтай шөл чамайг буржгар хими хийлгэсэн ч танина шvv гээд зодчихов
xvv
Алаг нүдний remote халдлагад өртөхгүй гэж
Антивирус програмаа тултал нь ажиллуулсан ч нэвтэрчихлээ
Хакер харц галт хана нэвтлэн зүүдэнд ч хүртэл
Хайр болтол нь тормолздог болов уу яадаг бол
Хамгаалах л юм шүү зүрх минь тэсэж үзээрэй...
Өгөгдөл мэдээллүүд бүгд ...... гэсэн үсгүүд болчихлоо
Өөрчилж энкодлогдохоос сэргийлэхийг хичээсэн л юмсан
Хаана би алдаа гаргачихсан юм бол
Хамгаалж л байя ямар ч гэсэн цөмөө блоклоод
Дурлал хэсэг дээр тогтоогоод, хуучин логоо устгая
Дуусахдаа магадгүй бакап хэрэггүй хайр болчих ч юм билүү...

 ...