Харц чинь хайруулын таваг
Хайр гэдэг халуун плитка
Харин зүрх минь тахианы өндөг...
Уг нь ган төмрөөр хүлсэн л юмсан
Улайсгах халуухан харцанд
Уярч хайлчих гээд байх юм...
Дэлбээнд тогтсон дусал
Дэндүү үзэсгэлэнтэй
Дэлхий гаригийн эргэлт
Дэндүү хурдан, хамт байхад
Хатсан шороо наалдсан бол
Харин жаахан үзэмжгүй
Хархан нүдийг санахаар
Харин дэндүү удаан...
...
Д... гэдэг нахиа соёолжээ
Х... болох болов уу
Услахгүй хатаах болов уу
Ургуулах болов уу?
Ажил олгогч: -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.
Ажилд орохоор ирсэн хүн: -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна.
Ажил олгогч: -Тэр ч арай дэндэнэ ээ.
Ажилд орохыг хүсэгч: -Чи л өөрөө эхлээ биз ...
ХАРАНДАА
1665 онд Английн нэгэн тосгоны иргэд хонио тамгалах зорилгоор ашиглаж байсан харандаа 1790 - ээд оноос өнөөгийн төрхөндөө оржээ.
Анхандаа харандааны үзүүрийг тугалгаар хийж байв. Харин сүүлд хатуу харандаа зохиосон байна.
БИЧГИЙН ХАВЧААР
1990 онд Норвегид бүтээсэн бичгийн хавчаарыг өнөө хүртэл яг хэвээр нь хэрэглэж байгаа. Энэхүү жижигхэн бөгөөд үл анзаарагдам бичгийн хэрэгсэл нэлээд ажлыг хөнгөвчилж өгдөг.
ЦАХИЛГААН ТОВЧ
Хэрэглэхэд хялбархан цахилгааныг 1891 онд Америкийн инженер В. Тубсон бодож олжээ. Гэвч түүний бүтээсэн цахилгаан даавуун шүдтэй байсан бол 1914 онд Г. Сандбак даавуун...
Гараа өгөөч хөтлөөд алхая
Гадаа хүйтэнд дулаацуулна
Ганцхан чамайгаа л хөтлөөд
Галавын төгсгөлд очно...
* * *
Шиврэх бороо нартай
Шивнэх үгс хайртай
Алтрах навчис анхлим
Атгах гар нь булбарай
Асгарах хүсэл хясалтай
Алаг нүд нь ховстой
Ном бүрийг дээр нь дарж татаж авна уу. ...