Энхмандах


Энэхүү усны бяцхан анимацийг сонирхоод үзээрэй. Маш хөөрхөн бөгөөд усны тухай энгийнээр хийсэн байнаа. Энэхүү бичлэгийг үзэхээр Ц.Дамдинсүрэн гуайн Зугаацахаар мордсон нь шүлгийг "Ус" хэсгийг санагдуулна. 

"өндөр уулын оргилд
үүл манан тунарна.
өндөр түүний хавчлаас
түргэн мөрөн урсана.
өнөө бидний харахад
үүл манан, цас мөс
өнгөнд ялгавар олон ч
чанартаа ганцхан ус
хамаг амьтныг ундлах
тунгалаг хар ус.
халуун зуны цагт
сэрүүцүүлж өгдөг ус.
халдсан буртаг хирийг
арилгаж өгдөг ус.
ус шингэн боловч
мөс болон хатуурна.
ус хар боловч
цас болон цайрна.
ус хүнд боловч
уур болон дэгдэнэ.
ус шимгүй...
xvv
Copy paste хийв:
Удиртгал:

Монголчууд өнгөрсөн түүхийн туршдаа харийн орнуудтай маш олон гэрээ, хэлэлцээрүүд хийж ирсэн байх юм. Чингис хаан Их Монгол улсыг ХIII-аар зуунд байгуулсны дараа Монголчуудын бусад улс гүрэнтэй байгуулсан гэрээ болгоны дараа улс үндэстэн маань хүчирхэгжин бадарч байлаа. Монгол улс чадварлаг дипломат бодлого явуулсны үр дүнд, дайн хийснээсээ дутахгүйгээр амжилт олж байлаа. Уйгар, Карлук зэрэг улсыг чадамгай гэрээ хэлэлцээрийн үр дүнд дагуулан авч, хүчирхэг дайсан Алтан улсыг, Тангуд ба Сүн зэрэг орнуудыг, Хятан зэрэг ард түмнүүдийг холбоотон болгосноор бууруулан...

xvv
Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...

Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...
Энхмандах

Дэлхий дээр усны хомсдол бий болж, түүнийг дагасан байгалийн элдэв бус үзэгдлүүд бий болох боллоо...

Өнөөдөр бид усаа гамнаж, усыг хамгаалах талаар ямарваа нэг зүйл хийх хэрэгтэй байх.

Нэг жилийн өмнө цахим өртөөнөөс анх 2070 оноос ирсэн захиа гэх флаш бичлэг авч түүнийг үзэхэд усыг бид өнөөдөр ямар ч гамгүй хэрэглэж байгаа нь харагдаж байнаа.

Шүдээ угаах гэх мэт ахуйн хэрэглээндээ усыг ихээр хэрэглэж байна. Үүнд ариг гамтай хандах хэрэгтэй байх.

Доорх бичлэгийг үзээд та бүхэн нэгэн зүйлийг тунгаах буй заа..


 

...
xvv
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:

http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html
http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html

Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав...
Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо...
xvv
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...