dao
Хүн амьдралыг ямар нүдээр харна тийм л харагдна гэж хүмүүс надад хэлжийнэ. би их харанхуй бүүдгэр зүйлд дуртайлдаа гэхдээ ухаантай хүмүүс цөхрөл дундаас боломжийг олж хардаг тэнэг хүмүүс боломж дундаас цөхрөл олж хардийн гэнэлээ харин би цөхрөлийг үргэлж түрүүлээд харчаад байдаг нь үнээн гэхдээ би энэндээ гутардаггүй яагаад гээч учир нь бид бүгд цөхрөл дундаас өдий зэрэгт хүрцгээсэн шүүдээ. олон мянган жилийн өмнө мөсөн галав юүлж байхад шалдан арьстай сармагчингийн дараачийн хүний дээд талын үеийнхэн тэр хүйтнийг тэсээл гарсан. тэр үед одоогийнх шиг дулаахан байр орон сууц байсан гэж би боддо...
xvv
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...

dao
Бараг хоёр жилийн өмнө нээж байсан блогоо олдог байншдээ. Зөвхөн блог олоод зогсохгүй тухайн үеийн өөрийгөө харлаа. Одооноос эхлээд энэ өврийн дэвтэрээ байнга харж байна даа. Өнөөдрийг ингэсгээд дуусгахад маргаашийг хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж байна. Миний ойлгосноор амьдралын маань өнөөдөрийн ихэнх нь маргаашаа төлөвлөхөд зарцуулагдах юмдаа гэж.

Бичсэн: dao

...
xvv
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...

xvv
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд

Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...

Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд  үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...

...

...
xvv
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг
Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг
Өөрөө би ч тэдний л нэг

Талын цэцэгс олон
Таалагдах нь ч бас зөндөө
Үнэнч байна гэж амлахгүй
Өөрөө чи л баландаа мансууруул
Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо
Өөр тийш нь бүү нисгээрэй...