Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...
Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...
АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...
Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат
Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг
Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам
Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр
...
Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн
Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна
Дахилт:
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдар аа
Малчин түмний минь алдар аа
Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлч...
Баянхаанай ууламнай
Бугайн урамдаанта нютаг
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг
Урасхал дүлөөн Балжамнай
Улаалзай мойhоной орон
Уургай сайгаа аягаланхай
Уяхан ижийм нютаг
Уургай сайгаа аягаланхай
Уяхан ижийм нютаг
Агасайн дэлгэр таламнай
Адуу малай бэлшээритэй
Арадай дуугаа аяланхай
Аншан баабайн нютаг
Арадай дуугаа аяланхай
Аншан баабайн нютаг
Мараанай сэнхир хөндий
Мангир таанайн орон
Хаанаш ябаhан намтаяа
Хамтадаа байдаг нютаг
Хаанаш ябаhан намтаяа
Хамтадаа байдаг нютаг
Нутаг /Халхаар/
Баянхааны уул маань
Бугын урамд...
Ая: УГЗ Т.Чимэддорж Үг:Яруу найрагч Д.Батсүрэн
МУСТА Т.Рэнцэнханд
Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс " - Эмч ээ!" гэж баясан дуулах юм.
Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм.
Эмгэн буурлууд таныг тэврээд " Эвий хүү минь!" гэцгээх юм.
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм.
Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа!
...
Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж
Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй
Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би
Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай
Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би
Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио
Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би
...