Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту...
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...
Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:
БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...
Сайн байцгаана уу, залуучуудаа!
Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил...
Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна.
Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :)
Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад
Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой.
Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье.
...
Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:
http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html
Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:
http://amai.dot.mn
Бас Т...
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...