Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...
Охид бүсгүйчүүддээ ;-D
Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшүүльеээ!!!
...
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!
Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд б...
1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ?
2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ?
(Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.)
Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй.
Бэлтгэл: Windows-ын суулгац диск байгаа бол диск уншигчдаа хи...
Өмнө нь эхний ангийг нь үзээд, таалагдасан болхоор 2-р ангийг лангуундээр байхаар нь барьж авч, өчигдөр үзлээ.
Ерөнхийдөө бүх ангиудых нь зохиол адилхан: машинаар аялсан хүмүүс буруу зүг эргээд, ой модонд төөрөөд, тэнд амьдардаг муухай царайтай гаруудад идүүлнэ. Ер нь би далдын хүчтэй кинонуудад нээх дургуй, учир нь найруулагч ба операторчид далдын хүчийн айдсыг бас харуулж чадаж байх хэрэгтэй. Тэр нь ховор болхоор, зөвхөн хэдэн найзуудынхаа л зөвлөгөөг сонсож байж үздэг юм. За тэр ч яахав, кинондоо орье.
Энэ удаад сэргэлэн цово...
Шинэ ангилал нэмлээ, тэрэн дотор таалагдсан таалагдаагуй киноныхаа тухай бичээд байя.
Та бүгдэд уншихад сонирхолтой байх болно гэдэгт найдаж байна.
Харин надаар сонин хачин их байна, миний бичсэн зохиолоор богино хэмжээний хүүхэлдэйн ба богино хэмжээний баримтат кино хийх санхүүжилт авлаа, удаан хөөцөлдөөд байсан юм. Бүх юм бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо миний гарын дор:
Оператор, техникч ба бидний юмыг зөөдөг, бас бидний хоолонд гүйдэг шавар байна.
Зураг авалт уржигдар, өчигдөр явагдаад, өнөөдөр дуусна. ...