AmonRa
Манай ард түмэн оюуны харанхуйгаас салах хүртэл хамгийн чухал урлаг нь кино ба цирк байх болно.
Ленин хэлсэн юм байх.
Урлаг гэдэг, заавал ямар нэгэн хүнд зориулсан байдаг: сонсогч, үзэгч, цуглуулагч гэх мэт. Нэн ялангуяа арилжаанд чиглэсэн урлаг буюу дизайн бол тэр тусмаа. Арилжаалагч ямар нэгэн бараа санал болголоо. Бараагаа хэрхэн хурдан зарах бэ? Зах дээр зогсоод, орилж болно л. Гэвч захын арилжааны далайц нь тэс өөр. Гэтэл бараагаа түргэн зармаар байдаг. Мөн тогтмол үйлчлүүлэгч үгүй бол, ямар ч арилжаа өөдөлдөггүй. Яаж тогтмол үйлчлүүлэгчидтэй болох бэ? Бас тогтмол үйлчлүүлэгчдээс гадна, я...
AmonRa
Муу дизайныг уншигч та харж байсан байж л таараа. Муу дизайныг харсан боловч, мууг нь танихгүй өнгөрөх тал илүү байдаг. Дасал болчихсон болоод тэр. Дасал болсноо дахин дахин давтаж, муухайг улам үржүүлж, "Нийслэл хот маань яасан царай муутай болоо бэ!" гэж гайхдаг. Муухай зарын самбарууд манай нийслэл хотын соёл гэж үзэж болно. Дизайнер гэж өөрийгөө нэрлэх дуртай хүний дорой гоо зүйн мэдрэмж, харааны соёл ба захиалагчийн дорой харааны соёл нэг нэгнээ дэмжин хөхүүлж байдаг. 

Заримдаа (бүү үзэгд!) захиалагч маань хүүхдийнхээ тоглоомын компьютерт Фотошоп суулгаж, өөрөө зарын самбарын эхийг заваар...
AmonRa
Уншигч та дизайнер гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харж л байсан байх. Яаг юу хийдэг юм бол. Ихэвчлэн хувцас эсгэдэг хүн гэж ойлгодог ч тохиолдол бий. Дизайн гэж мэргэжлийг тайлбарлах амархан, бас их хэцүү.
Бага сага зурдаг, эсвэл бага сага лого гурилтуулдаг хүнийг ч хэлдэг тохиолдол бий. Жишээлбэл манай дизайны хүмүүсийг гайхшралд оруулах их амархан: "Таны захиалагч өөрөөс чинь ухаантай бол яах уу?" гэж асуухад л хангалттай.

Гайхшралд ордог шалтгаан нь хэд хэдэн шалтгаантай- бүгдийг нь тоочоод баршгүй юм болно. Гэвч дусал дуслаар далай хурааж байхад учиртай. Эхний шалтгаан нь дизайныг өөрөө...
AmonRa
Өмнөх хэсэг нь

Европчууд vs Монголчууд
Түрүүхэн нэг элэг нэгтэнтэйгээ таарч, хэдэн үг солилцов. Амьдрал сайн, ажил төрөл сайн гэх мэт худлаа үнэн ярьж зогсов. Мань эр өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх дуртай нэгэн юм. Магадгүй энэ учраас ойр хавийнхныгаа бүгдийг нь муулж шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөг дан ганцаараа эдлэх ёстой нэгэн гэж үздэг нэгэн. Монгол сэхээтний замбараагүй сэтгэлгээний нэг гайхамшигтай чанар л даа. Ер нь барууныхныг бүгдийг нь тэнэг, гэнэн, амьдрал мэддэггүй, эрх, монгол хүн бүгдээс ухаантай ба авьяаслаг гэж боддог юм. Гэвч яагаад тийм ухаантай юм бол, цагаачлах болсноо хариулах ...
AmonRa
Нэг бодол төрлөө л. Соёлжсон (буюу нийгэмшсэн) улс орнуудад нэг сонин ёс заншил бий. Ямар гээч заншил бэ гэвэл, тухайн нийгмийнх нь майр баяканууд нь нийгэмдээ зориулж, ач тустай нэг юм барьдаг. Архины үйлдвэр биш, тэс ондоо юм барьдаг. Жишээлбэл номын сан. Эсвэл стадион, хүүхдийн цэцэрлэг, музей (өөрийнх нь тухай биш), эсвэл уран зураг баримлын галерей. Оросуудад бас нэг тийм заншил нь байсан- жишээлбэл Третьяковын галерей Третьяков гэр бүлийн худалдаачид босгосон гэдэг. Нэрийг нь большевикууд хүртэл үлдээж байсан түүхтэй.

Жишээлбэл Карнеги Холл байна. Санхүүжүүлсэн хүний нэрээр нэрлэсэн нь о...