AmonRa
Ах дүү Коен тун давгүй кино бүтээдгээрээ алдартай. Жишээлбэл энэ  эсвэл "Жинхэнэ хат" гэж кино байна. Сүүлийнх нь надад асар их таалагдсан боловч, таалагдаагүй: Спилберг найруулагчийн үргэлж нулимсны булчирхайг цочоохыг оролдсон хөгжим нь давамгайлан, үйл явдалтайгаа зөрдөг нь миний сэтгэлд хүрээгүй.
Хөгжим бол кинонд маш чухал. Хэт нялуун, эсвэл хэт баатарлаг хөгжмүүд үнэндээ миний зэвүүцэл хүргэдэг. Дуу эсвэл хөгжим сэтгэлээс гарч байх ёстой. Энэ учраас энэ киног тусад нь сэдэвлэж, тусад нь бичиж байгаа юм. Коен ах дүү нар хөгжимтэй арай л өөрөөр харьцаг. Үүний нэг жишээ нь, "Ах минь, та ха...
AmonRa
Че Гевара гэж алдарт улаан коммунист хувьсгалч гар байж билээ. Мань эр Кубын үгээгүйчүүдийн хувьсгалын томоохон зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд, Куб улс орны залан удирдах хүмүүсийн нэг болсон юм. Гэвч нөхөр Гевара удалгүй уйдаж, Африк тив зорихоор шийдэж гэнэ. Африк Африктаа бүр Конго улсыг зорьж гэнэ. Тэндээ мөн л адил өөрийнхөө хувьсгалт үйл ажиллагаагаа дэлгэж, Патрис Лумумбагийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд тусалж гэнэ. Гэвч юу ч бүтээгүй, тэр хувьсгалаас нь. Одоо байгаа байдалтайгаа байгаа. Яг байснаараа байгаа. Ирэх 22-р зуунд ч бас мухар харанхуй хэвээрээ байх ч болно гэдэг таамаг...
xvv
Бэлгийн замаар дамждаг вирүсээс 4 жил орчим л хамгаалдаг вакциныг 11 настай бүх охидод хийх нь хэр зөв юм бол?
Би Монгол Улсынхаа иргэний хувьд Гардасилийн тухай сэтгэл эмзэглэмээр бичлэгнүүд , түүнээс л боллоо гэсэн охиноо алдсан ээжийн цөхрөлүүд, хортой вакцинийг хэрэггүй л хийлгэлээ гэсэн шаналуудыг олж мэдээд , мөн энэ вакцин манай оронд эхний ээлжинд 10 гаруй мянган хүүхдэд хийлгээд эхэлснийг сонсоод төр засгаасаа, үүнийг хариуцсан Эрүүл Мэндийн яам тамгийн газар түүний харьяа лабораторын газруудаас өөрийн эргэлзээг тайлахыг хүссэн. Би өөрөө 3 охинтой,сүүлийн 12 жил Лондонд амьдарч...
AmonRa
Өдрийн тэмдэглэлүүдээ эмхэтгэж байтал, нэг ийм юм таарав. Уул нь аль хэдийнээ бичнэ гэж бодоод л байлаа. Бодохоос цаашгүй болсондоо харамсав. Цаг ч, энерги ч хүрэхгүй олон юмаа орхигдуулахад хүрсэнд гайхаад л сууж байхаас.

Парис
Ядуу хороолол гэж хаа газар бий- гайхаад хэрэггүй. Манайхан л эвдэрхий зам, утаа баас өмхий гэж дургуйцаад байдаг. Гэвч Монмантраас холгүй, 20 минут орчим харсан зүгтээ алхавал, тэр дороо ядуучуудын хороололд газардана. Тэр хавиар бохирын ус гудамжаар урсаж, аймшгийн өмхий үнэрийн дунд хүмүүс гадаа гудсаа дэлгэн унтаж байдаг. Хогоо тэврээд, хурхирсан шиг сайхан нойрмог...
xvv
Анивчих оддын дор нойр хулжихдаа
Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана



...