Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
Шинээр баяжсан нэг нөхөр гудамжинд явж байтал нэг хүүхэд лууван идээд явж байж гэнэ. Мань эр дэлгүүр орж лангуу руу очиж хараад улаан өнгийн лааг зааж тэрнээс нэгийг гэж заагаад аваад идэж гэнэ. Хажуунаас нь нэг хүү ахаа наадах чинь лууван биш лаа шүү дээ, иддэг юм биш гэхэд мань эр бантсандаа: Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд ямар хамаатай юм бэ? гэж уурссан гэдэг.
1. Хотын төвд дэлхийд томд тооцогдох дэлгүүрийн салбар баригдаж тийм дэлгүүр Монголд баригдаж байгаа нь Монгол улс хөгжиж байгаагийн илэрхийлэл гээд аваад хаях хүмүүс бас байх юм. Тэр дэлгүүрт цүнх 2000$ байдаг гэ...
Хотын соёл болон хөдөөнийхөн
Хөдөөнийхөн орж ирээд хотын соёлгүй болгочихлоо гэх мэт балайрч дэмийрдэг хүмүүс их болсон. Үнэхээр хөдөөнийхөн орж ирэнгүүт тэдний нөлөөгөөр уусгаж чадалгүй өөрснөө уусаад адилхан болж байгаа юу? Миний бодоход үгүй байх аа. Угаасаа хөдөөнийхөн орж ирэхээс өмнө бүх зүйл чөлөөтэй болсны дараа хүмүүс ийм болсон гэдгийг хүмүүс ингэж яриад байна. Хөдөөнийхөн орж ирэхээс өмнө ч гэсэн байрныхаа шатны бариулыг хуулаад чарга хийж тоглодог байсан, орцондоо хогоо хаядаг, таазыг нь шүдэнзээр харлуулдаг хүүхэд залуус байсан шүү дээ.
Намайг анх хотод нүүж ирэхэд хотын хүүхдүүд дэ...
Казахууд салан тусгаарлах нь хурдан дарж аваарай!
"Газар нутгаас чинь аваад одох нь, алив анхаар нөхдөө. Тэднийг дар, анхаар!" гэх зэрэг ярианууд нэлээн чих дэлсэнэ. Юун газар нутаг вэ? Тэртэй тэргүй тэрийг чинь вагон вагоноор нь урагшаа зөөгөөд, устгах модыг устгаад, гол горхийг нь ширгээгээд байгаашдээ. Казак энэ тэр гэж дэмийрч байхаар тийм зүйлээ л ярьмаар юм. Тэрийг хэн нэгэн Казак биш Монголчууд өөрснөө хийгээд байгаа шүү дээ, утсан хүүхэлдэй шиг. Орхон гол, Туул гол ер нь л аль аль нь л элдэв уурхайгаас болоод, эрэг дээр нь машинаа угааж, амраад явахдаа хогоо хаяад явдаг биднээс л болоод...
-Хайр, дурлал гэдэг үгс нэг утгыг илэрхийлсэн хоёр өөр үгийн тэмдэглэгээ юу, эсвэл агуулгын хувьд ялгаагүй зүйлс үү?
Дурлал хайр хоёрыг бол арай өөр зүйлс гэж ойлгоод явдаг. Дурлал гэдэг чинь нөгөө юу шүү дээ. ;-) Нөгөө алимнаас шал ондоо. :-p Дурлал нь жишээ нь алимыг хараад идмээр санагдах үзэгдэл. Харин хайр болохоороо алимыг хараад хайрлаад модноос таслахгүй байх үзэгдэл юм уу даа :p
гэж нэг удаа бичиж байсан байх юм. Тэгэхээр жинхэнэ бие биедээ дурласан хайр гэдэг яг юу байх юм бол? Хоёулаа хайрлаад орхичихвол хичнээн сайхан хайр байгаад бас харамсалтай ч юм шиг? Хэн нэгэнд яг зэрэг дурла...