Алмас

Харин энэ талаар ярихгүй байх хэрэгтэй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа. "Бусдад хэрэгтэй гэж бодсон бодлоо заавал хуваалцах хэрэгтэй, үгүй бол толгой дотор чинь ялзраад өөртэй чинь хамт үхэх болно" нэг иймэрхүү утгатай үг байдаг санагдана. Бас хэлж ярьсан бүхэн зөв байж, ажил хэрэг болох ч алба үгүй. Ямар ч л гэсэн ярьж хэлж, буруу зөвөө хэлэлцэх нь ам, чихтэй төрсөн утга нь биз. Нэгэн хэлэлцүүлэгт бичсэн сэтгэгдлээсээ блогтоо орууллаа...

Учир нь энд бусдад туслах, зарах, түрээслэх байдлаар ч юм уу бид их "хэрэглэхгүй байгаа их газартай, түүнийгээ заавал зарж үрж, эсвэл өгч, бэлэглэж ашиглах ...

Алмас

Хогийн савнаас гарцгаая. Эрүүл, согтуу, солиотой, өнгө ялгадаггүй алин болох нь мэдэгдэхгүй хүмүүсээр дүүрэн хотоо өөрчилцгөөе ээ. гэсэн маягийн уриатай гэжүгаа ;-)

Ер нь хойш нь тавиад яах вэ. Ярилцаж байгаад уулзалт зохион байгуулъя. Дугуйлангаа байгуулж байгаад Монголд хувьсгал хийцгээе хэхэ баярлах

Энэ Бямба гарагт, эсвэл аль нэг ажлын өдөр оройн цагаар байвал ямар вэ? Бүр яг дэмжээд байнга гар бие оролцоод явна эсвэл гишүүний татвар төлөөд явж чадна гэхдээ байнга гар бие оролцоод байж чадахгүй гэсэн хүмүүс ч байж болно. Уулзаж ярилцаж үзье гэсэн санал байна. Түүний дараагаас бусад санал санаачилгу...

Алмас

Доор хүмүүст хүргэх үүднээс Цахим Өртөө сүлжээнд нэгэн хүний илгээсэн мэйлийг нийтэлж байна:

Хөрөнгийн зах зээлийг тэр болгон сонирхдоггүй иргэдийг Эрдэнэс Тавантолгойн 550 ширхэг үнэгүй хувьцаагаар аргалаад, харин дарга захирлууд нь болохоор 60 дахин олныг авах боломж бүрдэж байх шиг. Өөрөөр хэлбэл, 550 = 33,000 болж байна.

Өнөөх үндэсний гэгдэх 47,000 компанийн ард арай цөөн тооны захирлууд байгаа нь хүн амын ердөө 11% болно.

Yндсэн хуулиар бол нийт ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байдаг газрын хэвлийн баялгийн хувьцааг 2010-6-30наас өмнө компани байгуулж гэрчилгээ тамга авсан 45,000 за...

Алмас

За нэг зүйл уншиж байгаад бичсэн сэтгэгдлээ бас энд хуулчихъя. Нэг ч гэсэн хүний бодлыг өөрчилж чадвал...


Програмчлал, технологийн хувьд залуус маань хийгээд, хийгдээд явж байгаа зүйл нэлээн их бий шүү. Бас тэр хэвтээ босоо байхын хувьд бол чухал биш гэж би хувьдаа боддог. Хэвтээгээр тооцоолуур дээр шивээд явахад болохгүй зүйлгүй. Хэвлэж аваад л цаасаа эргүүлээд уншихад болно. Гэхдээ энэ бол жаахан хугацааны л асуудал. Нэг их удахгүй бүх системүүд зүүнээс баруун дээрээс доош босоо бичлэгийг дэмждэг болчихно. Тэр үед хэвтээ байсан нь бүгд босоод л ирэх болно. :wd:

Эсэргүүцсэн, бас тэр Мо...

Алмас

"Хүний боловсрол бага, мэдлэг, ухааны нь цар хүрээ ядмаг бол үг яриандаа хагас дутуу сурсан гадаад хэлнийхээ үгсээс оруулан чимж ярих дуртай байдаг!" гэж нэгэн хүний хэлсэн үгийг бодууштай ч юм шиг. Ямартай ч уншсан сонссоноосоо дүгнээд нэгэн хэлэлцүүлэгт бичсэн зүйлээ энд бас хуулж тавья. Та бүхэн өөрсдийн санал бодлыг солилцоорой.

...iPhone-ы хувьд одоогоор яг тийм боломж байхгүй байгаа байх. Зарим хүмүүс Орос гар ашиглаад хэрэглээд байгаа. Үнэхээр Латинаар галиглахаас өөр аргагүй бол мэдээж галиглаад бичих л байх. Гэхдээ бичиж байхдаа маш сайн анхаарах нь зүйтэй болов уу. Хүмүүсийг биш юм гэ...

Алмас

Цахим Өртөө сүлжээгээр доорх нийтлэлийг нэгэн залуу явуулсан юм:

http://lens.blogs.nytimes.com/2010/12/20/mongolian-diptychs-tell-of-profound-change/

Бид хөгжиж байна? Миний бодлоор бид зүгээр л уусаж хувьсаж устаж байгаа юм байна. Малчид бол зүгээр л нэг нийгмийн хог шаар, мэдлэггүй бүдүүлэг, бохир заваан, хөдөөнөө байж байхгүй ирж хотыг бохирдуулагсад гэж үү? Малчид бол архичин, бүдүүлэг, ажилгүй, даварсан ер нь л муу муухай бүхний дээд...?
Малчдын маань сэтгэхүйд ч гэсэн хот сайхан газар, паартай байшин, паалантай жорлонд бааж шээж буй бид жаргалтай сайхан, мэдлэг оюунтай дээд улсууд мэт? Үр х...